Манай сургуулийг сонирхон, танилцаж байгаад баярлалаа. Элсэн суралцахдаа юуны өмнө 2018 оны элсэлтийн журамтай (СИТИ-ИХ-СУРГУУЛЬД-ОЮУТАН-ЭЛСҮҮЛЭХ-ЖУРАМ-2018-он) танилцана уу.

Элсэхийг хүссэн гадаадын иргэнийг Монгол улсын бүрэн дунд боловсролтой дүйцэх бичиг баримтыг бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ.

Элсэгчдийг 2018 оны 06 сарын 01- аас эхлэн Улаанбаатар хотод өөрийн байранд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

  • Ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3х4 хэмжээний цээж зураг 2%
  • Хөнгөлттэй нөхцлөөр элсэх бол холбогдох материал
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Мөн хугацаанд манай сургуулийн албан ёсны веб хуудсаар дамжин элсэх хүсэлт гаргах боломжтой. Үүний тулд Нүүр хуудасны дээд хэсэгт байгаа Онлайн бүртгэл холбоосоор орно уу.