Эрдэм шинжилгээ, дадлагын ажил

            Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь сургалтын агуулга, чанарт нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос хичээлийн жилээс эхлэн жил бүр уламжлал болгон багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг олон улсын чанартай зохион байгуулдаг боллоо.

            Сургуулийн эрдэмтэн багш, оюутан суралцагчдын судалгааны ажлын үр дүнг нэгтгэн тодорхойлох, нийтийн хүртээл болгож буй үндсэн хэлбэрүүд нь:

  • Эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж, эмхтгэл товхимол гаргаж байна.
  • Мэргэжлийн сонин сэтгүүлд судалгааны үр дүнг мэдээлэх талаар бусад сургуулийн ЭШ-ний сэтгүүлд илтгэл хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцож байна.
  • Бакалаврын болон магистрын бүтээлийг сургуулийн номын санд байршуулан нийтийн хүртээл болгож байна.
  • Оюутан суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эмхтгэн сургуулийн “Эрдэм судлалын бичиг” сэтгүүл хэвлүүлж байна.