Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ боллоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулж Энэтхэг улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас 2019 оны 11 дүгээр сарын 26-нд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд СИТИ их сургуулийн багш, оюутны төлөөлөл оролцлоо.

 Монгол, Энэтхэг улсын Үндсэн хууль 11 дүгээр сарын 26-нд буюу  нэг өдөр батлагдсан онцлогтой юм. Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээнд оролцсон оюутнууд хоёр орны Үндсэн хуулийн онцлог, харилцан нөлөөллийн тухай сонирхолтой илтгэл сонсож, танилцлаа.

Сити их сургуулийн Гадаад харилцааны алба