Myanganbayar Batsaikhan/ 3 сар 28, 2018/ Ангилагдаагүй, Бидний бахархал, Оюутны амжилт/ 0 comments

О. Анударь нь Сити  их сургуулийн Архитектурын III анги. Тэрбээр ‘Шинэ цирк’  төвийн жүжигчин юм.  2002 онд  ‘Отгоо’  уран нугаралтын  студид  бүртгүүлснээс хойш 14 дэх жилдээ циркийн урлагаар хичээллэж байна. Энэ  хугацаанд гаргасан амжилтуудаас нь дурдвал:

  1. 2005 онд БНХАУ-ын Учао хотноо зохиогддог олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом.
  2. 2006 онд ОХУ-ын Красноярск  хотноо зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнээс 2-р байрны шагнал.
  3. 2008 онд Шинэ цирк төвийн нэрэмжит  Шилдэг жүжигчин өргөмжлөл.
  4. 2015 онд БСШУЯ-ны  МУСТА  цол тэмдгээр шагнагдав.  Мөн Орос, Хятад, Солонгос, Тайвань, Польш, Герман, Итали, Франц, Испани, Швецарь зэрэг 10-аад орнуудаар 20 гаруй удаа гэрээт тоглолт хийж эх орноо сурталчилж явсан өнөө цагийн шилдэг уран нугараач юм.

Leave a Comment