Дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогдож буй “Алтан хулгана-2018” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд уламжлал ёсоор СИТИ их сургуулийн Компьютер-график дизайны ангийн  оюутнууд амжилттай оролцож, “WACOM TABLET” дээрх зургийн тэмцээний ТЭРГҮҮН байрыг КГД-ы 4-р курсийн оюутан Г.Тамир хүртэв. “АНИМАЦИ” – ийн төрөлд  ТЭРГҮҮН байр болон  ГРАН-ПРИ шагналыг КГД 3-р курсийн оюутан  хүртэж, Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог “Хаврын гоёл-2018” наадмаас компьютер графикийн ШИЛДЭГ  бүтээл шагналыг хүртэж, бахдам амжилт гаргалаа.

Компьютер-график дизайны ангийн оюутнууд болон багш Э.Энхтүвшин, Г.Ганболд нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!                                          

Share this Post

Leave a Comment