Сити их сургууль олон улсын хурал зохион байгууллаа

Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн HUB4GROWTH – Их сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагаг идэвхжүүлэх (Азийн улсуудын тогтвортой, ухаалаг хөгжилд) төслийн хүрээнд “Их сургуулийн оюутан, төгсөгчдийн ажил эрхлэлт ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (Практик арга)” сэдэвт олонх улсын хурал зохион байгууллаа. Манай сургууль энэ төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хурал төслийн 4 дэх удаагийн хурал бөгөөд Монгол улсад Сити их сургууль удирдан зохион байгуулж байна. Ази, Европын 8 улсын их сургуулиуд нэгдэн концерциум байдлаар “Хөгжлийн төлөө нэгдэл” төслийг хэрэгжүүлдэг. Энэ хуралд Европоос Англи, Литва, Азиас Непал, Вьетнам, Кампучи улсуудаас тус бүр 2 их сургуулиудыг төлөөлсөн нийт 22 төлөөлөгч оролцлоо.

Хурлаар их сургуулийн оюутан, төгсөгчдийн ажил эрхлэлтэнд тулгарч байгаа асуудлууд, хөдөлмөрийн зах зээл дээр тэднийг байр сууриа олоход нь туслах сайн жишээ, сургамж болон ирээдүйн хандлагын тухай хэлэлцлээ.

Мөн төслийн хэрэгжилтийн явцыг үнэлсэн ба Сити их сургууль энэ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Share this Post

Leave a Comment