Хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа

Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн HUB4GROWTH – Их сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагаг идэвхжүүлэх (Азийн улсуудын тогтвортой, ухаалаг хөгжилд) төслийн хүрээнд “Их сургуулийн оюутан, төгсөгчдийн ажил эрхлэлт ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (Практик арга)” сэдэвт хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна. Манай сургууль энэ төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ төсөл оюутан, төгсөгчдөд ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг шаардлагатай мэдлэг, чадвар болон дадлын талаар нягт хамтран ажиллаж, санал бодлоо солилцох, хүлээн авсан шаардлагуудыг төгсөгчдөд эзэмшүүлэх зорилготой.

Бид оюутан, төгсөгчдөө ажлын байранд зуучлах, тэдэнд энэ талаар шаардлагатай байгаа дэмжлэг, туслалцааг үзүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг хамтран ажилладаг төрийн, төрийн бус, бизнесийн болон ашгийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэ хөдөлмөрийн яармагаар уригдан ирсэн аж ахуйн нэгжүүд, компаниуд манай сургуулийн оюутан, төгсөгчидтэй уулзаж, ажлын байрны боломжуудын талаар мэдээлэл өглөө. Мөн өөрсдийн хэвлэмэл мэдээлэл, товхимол тараан өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулсан юм.

Их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны төв дээрх төслийн хүрээнд манай сургууль дээр байгуулагдсан бөгөөд нийт хэмжээнд ажиллаж, төрийн институц, байгууллагууд болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоодог гүүр болж байна. Энэ төвийн зорилго оюутан, төгсөгчиддөө ажлын байранд горилохоос эхлээд хөдөлмөрлөх эсвэл өөрийн бизнес эрхлэх ур чадвар, мэдлэг, дадлага суулгах, дэмжих, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байр суурьтай болоход нь туслах явдал юм. Энэ чиглэлээр энэтөслийн хугацаанд нилээд амжилтанд хүрлээ.

 

Share this Post

Leave a Comment