СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн Дуулаач, хөгжмийн урлагийн тэнхим “Бидний мэргэжил-Бидний бахархал” нэртэйгээр бахархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. II, III, IV курсийн оюутнууд шинэ элсэгчдэдээ зориулан хүндэтгэлийн тоглолт хийж, Бага театрт үзүүлсэн юм. Тус арга хэмжээнд СИТИ их сургуулийн кино дуулаач хөгжмийн урлагийн тэнхимийн оюутнууд, төгсөгчид болон багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд Урлагийн сургуулийн захирал докторант Ч.Дэлгэрцэцэг, жүжигчний уран чадварын багш МУГЖ Ж.Цэцгээ нар оюутнуудад амжилт хүсч үг хэлэв.

Share this Post

Leave a Comment