Бахархлын баярын хүрээнд МУГЖ, “Сити” их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Р.Базаррагчаа  мөр зэрэгцэн суралцаж буй оюутнууддаа “Миний мэргэжил миний бахархал” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр оюутан хүн  сонгосон мэргэжилдээ үнэнч байж, цаашид  өөртөө итгэл үнэмшлийг олж, мэргэжлээрээ бахархан амжилттай суралцах талаар зөвлөгөө өглөө. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд оюутнуудад хандан мэргэшсэн, чадварлаг эрхзүйч болохыг хүсэн ерөөсөн.

Мөн Бахархлын өдрүүдээр Хууль зүйн сургуулийн захирал, доктор, (Ph.D), дэд профессор Н.Мичидмаа бүрэлдэхүүн сургуулийн багш, оюутнуудаа хүлээн авч уулзлаа. Тэрээр “Хуульч мэргэжлийн үнэ цэнэ” сэдвээр халуун дотно ярилцлага хийж, Сити их сургуулийн үйл ажиллагаа бүрэлдэхүүн сургуулиуд, хичээлийн анги танхимуудаар “Танилцах аялал” зохион байгуулав.

Share this Post

Leave a Comment