Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Даваазул нар их дээд сургуулиудын захирлуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцагчдын, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм. Мөн оюутан залуусыг гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөлийг арилгах, тэдний эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэжээ.

Share this Post

Leave a Comment