Сити их сургуулийн багш оюутнууд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан есдүгээр сарын 14, 15-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ. Бизнес, Урлаг, Гоо сайхан, Хүмүүнлэг, Хууль зүй, Архитектур-Дизайны сургуулийн нийт 20 гаруй багш, 280 орчим оюутан сургуулийн эргэн тойрон, гадаа талбай, анги танхим, цонх, хана, ширээ сандал гээд бүгдийг цэвэрлэж угаасан. Мөн Сити их сургуулийн Бизнесийн болон Архитектур-Дизайны сургуулийн багш оюутнууд 14-ний өдөр анги танхим, сургуулийн ойр орчмыг цэвэрлэж дуусаад 15-нд Гачуурт, Тэрэлжийн гол орчмын 40 метр талбайг цэвэрлэн, “Эх дэлхийн цэвэрлээгээний өдөр”-т манлайлан оролцлоо.

Share this Post

Leave a Comment