Улаанбаатар хотноо аравдугаар сарын 2, 3-ны өдррүүдэд болсон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Investigative Journalism Dialogue” олон улсын хуралд Сити их сургуулийн сэтгүүлзүйн багш нар оролцож, панелистаар хамтран ажиллалаа. Монголд хоёр дахь удаагаа болж буй уг хурлын үеэр гадаад, дотоодын сэтгүүлч, нэр хүндтэй судлаачид шинэ арга барил, туршлагаасаа солилцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барилыг сонирхуулж байсан.

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой уг хурлыг Хэвлэлийн Хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Дойче Велле Академи, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран, Канадын Элчин сайдын яамны оролцоотой зохион байгуулжээ.

Share this Post

Leave a Comment