Архитектур Интерьер дизайны тэнхимийн уран баримлын багш Б.Цагаадай нь Итали улсын “Ромын Урлагийн Их Академи”-д орчин үеийн зүлэг талбай, паркийн уран баримлын мэргэжлээр магистрын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн билээ. Тиймээс ТВ9 телевизийн амралтын өдрийн “Ажил мэргэжлийн онцлог” нэвтрүүлэгт уригдаж, сүүлийн жилүүдэд хийсэн “Амьдралын хүрд” /Уран баримал-2016 үзэсгэлэнгийн ГРАНПРИ/, “Чанад ертөнц” /Шилдэг уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн 2017,  ГРАНПРИ/, Итали улсад байхдаа хийсэн 1.80см-ийн өндөртэй “Ээж ээ” зэрэг уран бүтээлүүдийг онцлон дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Интерьер дизайны чиглэлээр сурч буй  IV курсийн Г.Солонго, II курсийн Б.Мөнхтогтох нараас анх баримал хийхэд сайхан болон бэрхшээлтэй талууд нь юу юу байсан талаар ярилцлага авахад “Баримал нь харахад амархан бүтдэг мэт боловч хийхэд маш хэцүү гэдгийг ойлгосон, гэхдээ маш сонирхолтой, шинэлэг хичээл байсан” хэмээн ярьж байв.

 

 

 

 

Share this Post

Leave a Comment