СИТИ их сургуулийн Архитектур интерьер дизайны тэнхимийн багш оюутнууд аравдугаар сарын 5-ны баасан гарагт “Дэлхийн архитектурын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт Монгол Улсын гавьяат барилгачин Я.Шархүү, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Ч.Дагшигдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дунбүрээ, Төрийн ордны зөвлөх архитектур Я.Амарсайхан, зураач багш Л.Бат-Очир, МОХ-ны гадаад харилцааны ерөнхийлөгч Б.Үүрийнтуяа, “Хүмүүнлэгийн үйлс” клубийн тэргүүн, залуу архитектур П.Золжаргал зэрэг зочид төлөөлөгчид ирсэн. Өдөрлөгийн хүрээнд тэнхимийн нийт багш нараас оюутан залууст ZAHA HADID номыг бэлэг болгон дурсгасан бөгөөд өвөрмөц содон бүтээл бүхий үзэсгэлэн дэглэж гаргажээ.

Share this Post

Leave a Comment