АНУ-ын Элчин сайдын яам “English language Halloween party” баярыг аравдугаар сарын 25-нд зохион байгуулж, амжилттай тэмдэглэлээ. Баярын нээлтэн дээр Сити их сургуулийн Кино драмын II курсийн оюутнууд бүжгийн номер үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн. Үүнээс гадна СИТИ их сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээний II курсийнхэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, оюутан Г.Халиун “Аймшгийн хувцаслалт” номерын III байрыг эзлэв. Мөн Хувцас дизайны III курсийн оюутан Э.Мандахнаран “Бүтээлч хувцаслалт” номерт I байранд шалгарсан. Баярын үеэр залуусын сонирхлыг татсан олон тэмцээн зохиогдсоноос “Хулуу сийлэх”, “Нүүр будалтын үзүүлбэр”-үүд хамгийн их анхаарал татсан.

Share this Post

Leave a Comment