СИТИ их сургуулийн 20 жилийн ойд зориулсан сагсөн бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг нээж, СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа тамирчдад амжилт хүсэж үг хэлсэн.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулж Урлагийн сургуулийн оюутнууд бүжиг бүжиглэж, Дуулаач, хөгжмийн урлагийн тэнхимийн оюутан Г.Гэрэлсүрэн ая дуугаар мэндчиллээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь тоглолтын өмнө Монголын оюутны лигийн гурван удаагийн аварга СИТИ-АЯНГА багийн үе үеийн тамирчид нөхөрсөг тоглолт хийж, тэмцээнд оролцогчдыг хөгжөөсөн.

Нийт 22 багийн 130 гаруй тамирчид өрсөлдөж, аваргуудаа шалгаруулснаас

Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд

Нэгдүгээр байранд Бизнесийн III курсийн 1-р баг

Хоёрдугаар байранд Бизнесийн III курсийн 2-р баг

Гуравдугаар байранд Бизнесийн IV курс

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд

Нэгдүгээр байранд Гоо сайхны I курсийн 2-р баг

Хоёрдугаар байранд Бизнес, Аялал жуулчлал, АТҮМ-ийн холимог баг

Гуравдугаар байранд Дуулаач, хөгжмийн урлагийн тэнхимийн баг тамирчид шалгарсан.

Эрэгтэй шилдэг тоглогчоор Бизнесийн III курсийн Т.Цогбадрах

Эмэгтэй шилдэг тоглогчоор Агаарын тээврийн үйлчилгээний менежментийн I курсийн Г.Байгаль нар тодорч, алтан медаль, өргөмжлөлөөр шагнуулав. Алсын зайн шидэлтийн эрэгтэйчүүдийн аваргаар Бизнесийн III курсийн Б.Гантогтох шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Гоо сайхны I курсийн оюутан Г.Мөнхтуул түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаасан. “СИТИ их сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит Аваргын цом, өргөмжлөл”-өөр Бизнесийн сургуулийн хамт олон шагнуулсан. Бизнесийн III курсийн оюутан Т.Цогбадрах “Тэмцээнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал өрсөлдөөн ихтэй, гал гарсан, ширүүн тоглолтууд боллоо. Багууд жигд сайн тоглож байна. Бидний хувьд манай ангиас оруулсан хоёр баг I, II байрыг эзэлж, сургуулиараа аваргын цом авсан нь мартагдашгүй сайхан зүйл болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

СИТИ сургуулийн удирдлагын зүгээс ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчид, шигшээ багийн тамирчдыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд тасралтгүй, зөв, системтэйгээр бэлдэж, олон тэмцээнд амжилттай оролцуулсан түүхтэй. Тиймдээ ч Монголын оюутан лигийн гурван удаагийн аваргын алтан медальтай цорын ганц сургууль болж чадсан. Ингээд СИТИ их сургуулийн багш, ажилчид, оюутнууддаа удахгүй тохиох 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

 

Share this Post

Leave a Comment