Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас шилдэг тохижилттой иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, өрх, хороог 2018 оны есдүгээр сарын 20-нд шалгаруулав. Энэ үеэр СИТИ их сургууль “Шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарч, нийслэлийн шилдэгт өрсөлдөхөөр болсон байна. Шилдгийг шалгаруулахдаа

  1. Гудамж, зам, талбайг тохижуулах
    2. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
    3. Байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх
    4. Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах
    5. Гудамж зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
    6. Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах аюулгүй байдлыг хангах зэрэг бүхий л чиглэлээр хийсэн ажлыг дүгнэжээ.

Share this Post

Leave a Comment