Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Халловены баярыг энэ жил Хүмүүнлэг болон Архитектур интерьер дизайны тэнхимийн хамт олон хамтран зохиолоо. Б.Цагаадай багш болон түүний шавь нарын хийсэн баярын чимэглэл шинэлэг, содон байсан бөгөөд таашаалд нийцсэн. Үйл ажиллагааг нээж Хүмүүнлэгийн сургуулийн захирал М.Мөнхжаргал болон Фаро төвийн захирал Б.Идэр-Од нар үг хэлэв. Үүний дараа Кино драмын II курсийн оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн, бүжгийн номер үзүүлэв. Ингээд  Багш Ч.Билгүүн Халловены баярын утга учир, үүслийн тухай тайлбарлаж өгснөөр үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Мөн түүнчлэн олон хөгжөөнт тэмцээн зохион байгуулснаас “Халловены баатруудын дүрийг таах болон Мумми хийх зэрэг тоглоомуудыг тоглосон. Үүнээс гадна шилдэг дүрүүдийг тодруулснаас Кино драмын II курсийн оюутан Х.Мөнхтамир, Г.Хонгорзул нар тэргүүн байранд шалгарсан бол Кино драмын II курсийн оюутан Э.Сүмбэ болон Гоо сайхны II курсийн оюутан Ө.Хонгорзул нар тусгай байрыг тус тус эзлэв. Мөн шилдэг дүр хувиргалттай багшаар Хувцас дизайны тэнхимийн Б.Дэлгэрмаа болон Фаро төвийн Булган багш нар тус тус тэргүүн байрыг эзлэв.

Share this Post

Leave a Comment