Сити Их Сургуулийн 20 жилийн ойд зориулж, Бизнесийн сургуулийн хамт олон “Хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, хувийн орлогоо нэмэгдүүлье” сэдэвт аяныг аравдугаар сарын 9-16-ны өдрүүдэд зохион явуулж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-иас хүн бүрт өгсөн 1072 ширхэг хувьцааны талаарх мэдээллийг шалгаж өгөх бөгөөд мөн “Ард даатгал”-тай хамтран  данс нээж өгөх бүртгэл явагдаж байгаа. Энэ талаар сэтгүүлзүйн тэнхимийн оюутан Б.Бямбацэдэв “Хувьцааны талаар зөвлөгөө мэдээлэл авлаа, өөрийн нэр дээр данс нээж хувьцаагаа баталгаажууллаа. Бүгдийг нэг дор төвлөрүүлсэн, цаг хэмнэж, мэдээлэл өгсөн ач холбогдолтой аян болж байна” хэмээн ярилаа.

Share this Post

Leave a Comment