СИТИ Их Сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 05-ны өдөр Архитектур-Интерьер дизайны тэнхимийн хамт олны зүгээс архитектур, интерьерийн мэргэжлийн 2’000’000 төгрөгтэй дүйцэхүйц үнэ бүхий номуудыг сургуулийн номын санд хандивлалаа. Тус үйл ажиллагаанд зочноор Нийслэлийн соёл урлагийн газрын даргын зөвлөх, Монгол Италийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Ч.Батжаргал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зөгнөлт зохиолч Д.Жамьян, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, найруулагч С.Гантөмөр нар ирлээ. Ном бэлэглэх үйл ажиллагааг СИТИ Их Сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа үг хэлэн эхлүүлж, ирсэн зочид маань номын санд цугласан нийт оюутан залууст зориулж лекц уншлаа. Ном хандивлах ажлыг Архитектур-Интерьер дизайны тэнхимийн эрхлэгч Ш.Энхтунгалаг багш Д.Цанцалдулам, Б.Цагаадай болон Б.Өсөхбаяр нар зохион байгуулжээ.

Share this Post

Leave a Comment