СИТИ их сургуулийн Кино драмын II курсийн оюутан А.Билгүүн, Архитектурын III курсийн оюутан М.Энх-Оргил нар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарч, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлгээ арваннэгдүгээр сарын 26-нд гардан авлаа. Нийт 28 оуюутан шалгарсан бөгөөд тэднийг мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь шалгаруулжээ. Ерөнхий сайд шилдэг оюутнуудад хандан “Та бүгдийн амжилтаар өнөөдөр эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон дадалжуулсан хүмүүстээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ бүрэн ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээ шийдэл болгон дэлгэрүүлээрэй” хэмээн оюутан залууст захилаа.

Share this Post

Leave a Comment