СИТИ Их сургуулийн 20 жилийн ойн хүрээнд арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Барилга-Архитектур Дизайны сургуулийн багш, оюутнуудын хамтарсан “Уран бүтээлийн үзэсгэлэн” боллоо. Үзэсгэлэнг нээж СИТИ Их Сургуулийн захирал Ц.Байгалмаа амжилт хүсэж үг хэлсэн бөгөөд Урлагийн сургуулийн багш Л.Баяр-Эрдэнэ ая дууны мэнд хүргэж, багш Б.Бүрэнтөгс  морин хуурын ая тоглосон. Энэхүү үзэсгэлэнд тус салбар сургуулийн захирал Д.Отгонзаяа, багш Д.Батнасан, Ш.Энхтунгалаг, Ч.Дамдин, Б.Цагаадай, Н.Ганбаатар, Б.Дэлгэрмаа, Б.Өсөхбаяр, Б.Эрдэнэсайхан, Х.Болороо болон Дизайны сургуулийн оюутнуудын бүтээл дэлгэгдлээ. Үзэсгэлэнд хувцас дизайны багш, оюутнуудын зурсан зургууд, архитектур, интерьер дизайны багш, оюутнуудын бүтээл, компьютер график дизайны багш, оюутнуудын хийсэн видео анимейшн, уран зургийн багш нарын томоохон хэмжээний бүтээлийн ажлууд болон уран баримлын бүтээлүүд тавигдсан.

 

Share this Post

Leave a Comment