Монголын архитекторуудын эвлэлийн зүгээс жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Шилдэг залуу Архитектор”-оор  Сити их сургуулийн  Барилга, архитектур, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ш.Энхтунгалаг шалгарч цом, батламжаа гардан авчээ. Ш.Энхтунгалаг багш нь мэргэжлээрээ 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа  7 мэргэжлийн ном сурах бичиг хэвлүүлэн гаргаж, 24 ширхэг барилгын зураг төсөл гарган хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн олон улсын хурал цуглаан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг зорьдог чадвартай багш нарын нэг юм.

 

Share this Post

Leave a Comment