Оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, байр эзэлсэн бүтээлийг СИТИ сургуулийн “Эрдэм судлалын бичиг”-т хэвлүүлэх эрх олгодог. Энэ дагуу буюу Оюутны эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулж, дүгнэх журмын 4.2-д заасныг үндэслэн Бизнесийн сургуулийн оюутан П.Энхгэрэлийн “Телевизийн цаг ба хөтөлбөрийн сонголт зар сурталчилгаанд нөлөөлөх нь”, Урлагийн сургуулийн оюутан Н.Батбаатарын “Зөөлөн хүчний бодлого буюу soft power гэж юу вэ”, Бизнесийн сургуулийн оюутан М.Хасчулуун, Г.Оюунтүлхүүр нарын “Dark tourism-ийн нөөцийг тодорхойлох нь”, Аялал жуулчлалын тэнхимийн Л.Даваадулам, Х.Оюундарь нарын “Виртуал турын аялал жуулчлалын шинэ төрөл, хэлбэрийг бий болгох нь” зэрэг илтгэлийг Сити сургуулийн 20 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэм судлалын бичиг”-т  хэвлүүлж, олны хүртээл болголоо.

Share this Post

Leave a Comment