МУГЖ Л.Чаминчулууны нэрэмжит уран уншлагын “Үгээр урлах ухаан IV” улсын уралдаан арваннэгдүгээр сарын 30-нд амжилттай зохиогдлоо.  Тус уралдаанд Сити их сургуулийн Кино драмын тэнхимийн гурван оюутан оролцсоноос II курсийн Ц.Даваасүрэн Шүүгчдийн болон Тэнхимийн нэрэмжит шагналуудыг гардан авлаа. Сонирхуулж хэлэхэд уралдааны зорилго нь жүжигчин, найруулагч, хөтлөгч, сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын идэвх санаачилгыг өрнүүлэх, уран бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой бөгөөд хоёр жилд нэг удаа зохиогддог юм.

Share this Post

Leave a Comment