Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн япон хэлний багш Э.Булгантуулын санаачилгаар япон хэлний САЙКОҮ клуб 13 оюутан 7 багшийн төлөөлөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхэллээ. Нээлтийн үеэр клубийн чиглэл, зорилго зорилт, хийх  ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулсан. Тус клубийн тэргүүлэгчээр барилгын зөвлөх инженер Канеда Казухиса, ахлагчаар бизнесийн удирдлагын гуравдугаар курсийн оюутан Г.Энхжин нар сонгогдсон бөгөөд цаашид доорх үйл ажиллагааны хүрээнд ажиллахаар болсон юм. Үүнд:

  1. Япон хэлээр чөлөөтэй ярьж сурах, япон хүнтэй харилцах
  2. Хүмүүнлэгийн ажил хийх
  3. Соробан сампингийн сургалт зохион байгуулах
  4. Япон бүтээгдэхүүн борлуулагч компаниудтай хамтран ажиллах
  5. Фүжи төсөл хэрэгжүүлэх
  6. Монгол болон Казах гар урлалын бүтээгдэхүүн хийж борлуулах

Share this Post

Leave a Comment