Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн хамт олон “Японы эзэн хааны мэндэлсэн өдөр”-ийг  угтаж япон хэл, соёлыг сурталчлах өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд:

  • Сити их сургуулийн багш, ажилчдад  “100 Koнничива-Сайн байна уу“,  “100 Aригатоү-Баярлалаа” нэртэй  япон  өглөөний цайгаар  бэлэг барив.
  • Япон хэлний клубийн нээлт хийж зорилго, зорилт, үр дүнг тодорхойлов.
  • Япон хэлийг сонгон суралцагч оюутнуудын япон үсгийн цагаан толгойн баяр, концертыг толилуулав
  • Японы цаасан урлал “Оригами”-ийг оюутан багш нарт хэрхэн хийж бүтээхийг заав.

Мөн “Японоор хэн хамгийн цэвэрхэн, зөв бичих вэ?” уралдаан зарлаж Бизнесийн хоёрдугаар курсийн оюутан О.Анар, Бизнесийн гуравдугаар курсийн оюутан Г.Энхжин нар тус тус тэргүүн байр эзлэн шагнагдлаа.

Share this Post

Leave a Comment