Монголын үсчин гоо засалчдын холбооноос зохион     байгуулдаг Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXIV их наадмаас Сити их сургуулийн Гоо сайхны сургуулийн оюутнууд 7 медаль авч, амжилттай оролцлоо. Тайзны нүүр будалтын төрөлд III курсийн оюутан М.Бямбасүрэн алтан медаль, II курсийн оюутан С.Эрхэмбаяр мөнгөн медаль, IV курсийн оюутан Э.Янжинлхам хүрэл медаль хүртсэн бол Дүр хувиргах төрөлд II курсийн оюутан М.Аминхүслэн алтан медаль, II курсийн оюутан Ө.Хонгорзул мөнгөн медаль, Нүүр будалтын бэлэн бүтээл төрөлд III курсийн оюутан М.Бямбасүрэн алтан медаль, IV курсийн оюутан Э.Янжинлхам хүрэл медаль тус тус хүртлээ. Шагналтнууд маань  “Тусалж дэмжсэн ар гэрийнхэн найз нөхөд, бэлтгэн оролцуулсан багш нартаа болон сургуулийн хамт олондоо баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж байв.

 

Share this Post

Leave a Comment