Сити их сургуулийн Гоо сайхны сургуулийн багш, химийн ухааны доктор, профессор Я.Дашжил шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сарын 31-нд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүллээ. Я.Дашжил багшийн хувьд их дээд сургуулийн оюутан залууст зориулж 10 гаруй ном сурах бичиг, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн бөгөөд 10 орчим химийн лаборатори байгуулсан гавьяатай.  Мөн их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох чиглэлээр 10 гаруй бүтээл туурвиж, эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй удаа илтгэл тавьж байсан арвин туршлагатай. Нийт 30 гаруй мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оролцсон, 20 гаруй магистрын дипломын ажил удирдсан Монголын боловсролын салбарын томоохон төлөөлөгч, багш юм.  Өдгөө төгсгөсөн шавь нарынх нь дотроос гавьяат багш 15, эрдэмтэн 40 шахам, шинжлэх ухааны доктор, академич, төрийн соёрхолт, Ерөнхий сайдын нэрэмжит шилдэг эрдэмтэд төрөн гарчээ.

Share this Post

Leave a Comment