Mанай сургууль ERASMUS+ хөтөлбөрийн International Credit Mobility төслийн хүрээнд  Франц улсын Нице хотын Нице Софи Антиполис/ Кот дэ Азур их сургуультай (http://unice.fr/en) оюутан, багш солилцон, сургаж байгаа билээ. 2019- 2020 оны хичээлийн жилийн 2 дугаар семестерт мастерын хөтөлбөрийн 2 оюутан (бүрэн тэтгэлэгтэй, харин бэлтгэл болон визийн төлбөрийг өөрсдөө хариуцна) 1 эсвэл 2 семестрийн хугацаагаар сургах боломжтой байгаа тул сонирхсон оюутнууд хавсралт файлын (Application form Credit Mobility 2018) дагуу хүсэлт гаргаж 2019 оны 2  сарын 19-ны 10:00 цагаар өмнө ganbat.tsenddavaa@citi.edu.mn хаягаар илгээнэ үү.

Мөн дараах баримт бичгийг хавсаргасан байна:

  • CV;
  • Хүсэл гаргасан захиа (Cover letter);
  • Хамгийн сүүлийн дүнгийн хуулбар;
  • Бакалаврын дипломын хуулбар;
  • Хэлний сургалтын сертификат (English or French, if applicable) болон
  • Гадаад паспортын хуулбар (сургалтын үед хүчинтэй байх).

Хавсаргасан хүсэлтийн зөвхөн эхний хэсгийг бөглөөд дээрх хаяаар илгээнэ үү. Баярлалаа.

Амжилт хүсье!

 

Гадаад харилцааны алба

Share this Post

Leave a Comment