СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нар АНУ-ын Виржиниагийн Олон улсын их сургууль дээр албан томилолтоор ажиллахдаа Харилцан ойлголцлын баримт бичиг болон хамтын ажиллагааны  гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр 2 сургууль дараах байдлаар хамтран ажиллахаар тохиров. Үүнд:

  • Оюутан солилцох,
  • Хамтарсан болон хос мэргэжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Багш, ажилтан солилцох,
  • Баримт бичиг, мэдээлэл харилцан солилцох,
  • Хурал, зөвлөгөөн, семинар зэрэг бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллахаар болов.

Үүнээс гадна Сити их сургууль дээр ESL байгуулах ба профессор, багш нар англи хэл дээр хичээлээ заах юм. Мөн Сити их сургуулиас Виржиниагийн Олон улсын их сургуульд элсэн орсон оюутнуудаас шаардлага хангасан бол бүтэн (100%)-1, хагас (50%)-2, дөрөвний нэг  (25%)-3 болон 10 оюутанд 1000 долларын тэтгэлэг өгөхөөр боллоо.

Виржиниа мужийн FAIRFAX хотод байрладаг тус их сургууль нь 1998 онд байгуулагдсан АНУ-ын Үндэсний зөвлөлөөр итгэмжлэгдсэн, хувийн, ашгийн бус сургууль юм. Салбар  7 сургуультай. Үүнд:

  • Бизнесийн сургууль
  • Компьютерийн мэдээллийн системийн сургууль
  • Мэргэжлийн хөгжлийн сургууль
  • Боловсролын сургууль
  • Олон нийтийн болон олон улсын харилцааны сургууль
  • Хэл судлалын сургууль
  • Онлайн боловсролын сургууль
  • Туршилтын бэлтгэл сургууль

 

 

 

Share this Post

Leave a Comment