Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-т СИТИ их сургуулийн Маркетингийн III курсийн оюутан Б.Эрхэм-Эрдэнэ, Менежментийн III курсийн оюутан Б.Урантогос нар амжилттай оролцож шалгарлаа. Төр, хувийн хэвшлийн нийт 29 их, дээд сургуулиас 243 төсөл бүртгүүлж хамгаалсан бөгөөд манай оюутнуудын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” сэдвээр бичсэн төсөл 10 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.

Оюутнууд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг зургаан  чиглэлээр төслөө бичиж ирүүлжээ. Дашрамд дурдахад шалгарсан төслүүдэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан болон албаны бусад хүмүүс батламж гардуулж, талархлын үг хэлэв.

Share this Post

Leave a Comment