ЯАГААД “СИТИ” ИХ СУРГУУЛИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хамгийн шинэлэг сургуулиудын нэг 

Хэрэв Та их сургуульд сурах гэж байгаа бол хамгийн шинэлэг, хамгийн сонирхолтой, хамгийн хурдтай өөрчлөгдөн хөгжиж буй сургуульд суралцаж яагаад болохгүй гэж? Бид ойрын хугацаанд Азийн шилдэг 100 их сургуулийн нэгээр шалгарах зорилт тавин ажиллаж байна. Мөн манай сургууль бүх оюутнуудад ажлын байрны талаар үнэгүй, мэргэжлийн зөвлөгөө өгч, томоохон компаниудтай холбох гүүр болохын зэрэгцээ цаашид хэрхэн суралцах талаар байнга зөвлөж, тусалдаг. 

Суралцах орчин, байрлал 

Суралцах орчин нь сурлагын чанарт хүчтэй нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл “СИТИ” Их сургууль нь цахим номын сан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, сургалтын орчинтой бөгөөд олон улсын стандартад нийцсэн спорт заал, урлагийн бичил тайзтай. Манай хамт олон 2017 онд “Нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарч байсан нь үүний нэгэн тод илрэл. Мөн манай сургууль хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг тул суралцахад тун тохиромжтойн зэрэгцээ орчин цагийн хурдтай өрнөж буй нийгмийн амьдрал, их хотын хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, цаг хугацаа хэмнэх гэх мэт олон давуу талыг бий болгож байдаг юм. 

Хөнгөлөлт, урамшуулал 

Бид оюутнууддаа хамтран ажилладаг байгууллагуудын болон олон улсын, үндэсний тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж олгодог. Мөн хамгийн их хэрэгцээтэй хүмүүст санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт байнга үзүүлж, дэмждэг. Хамгийн сүүлд л гэхэд 9 оюутанд 4 жилийн хугацаанд жил бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон. 

Өөрийгөө хөгжүүлэх боломж 

“СИТИ” Их сургууль нь Хууль зүй, Бизнес, Гоо сайхан, Барилга, архитектур, дизайн, Урлаг, Хүмүүнлэгийн гээд өөр, өөрийн мэргэжлийн өвөрмөц онцлог, давуу тал бүхий 6 сургуулиас бүрддэг. Оюутнууд маань энэ өвөрмөц онцлог, давуу талд тулгуурлан өдөр тутам хичээнгүйлэн суралцаж, тэмцээн, уралдаан, өрсөлдөөн, нөхөрлөл дунд хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм. 

Түүнчлэн багш, оюутнуудын өдөрлөг, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд, шинэ санааг дэмжин, инновац, бизнес төслүүдийг сонгон шалгаруул, санхүүжилт олгох зорилго бүхий “СитиЗон” төв зэрэг олон үйл ажиллагаанд хамрагдаж болно. 

Тусламж, дэмжлэг 

Шаардлагатай үед дэмжлэг үзүүлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх хүмүүс “СИТИ” Их сургуульд олон байдаг. 

“СИТИ”-д хэн суралцдаг вэ? 

“СИТИ” 1500 орчим оюутантай. Тэдний цар хүрээ, сонирхол гайхалтай. Манай сургуульд зөвхөн Монголоос бус дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд бий. “СИТИ” бол авьяас чадвартай, хүсэл эрмэлзэлтэй хэн бүхний хувьд хүсэл мөрөөдлөө, зорилгоо биелүүлэх бодитой гарц гэж үзэж болно. 

“СИТИ” хэрхэн өөрчлөгдөж байна вэ? 

Eвропын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллага "СИТИ" Их сургууль нь олон нийтийн ажлыг жил бүр зохион байгуулдаг. Бахархлын баярын өдөрлөг, Мэргэжил сурталчлах аяны хүрээн дэх олон төрлийн арга хэмжээ, Илтгэх урлаг болон мэтгэлцээний клуб, Оюутны эрдэм шинжилгээний бага хурлууд, улсын олимпиад, "Нээлттэй хаалганы өдөрлөг" зэрэг олон арга хэмжээг энд нэрлэж болно. Бид жил бүр шинэчлэлт, өөрчлөлт хийж, урам зориг, шинэ санаа түгээхийг хичээн ажиллаж байна. 

“СИТИ” Таны ирээдүйн карьерт туслах уу? 

Манай сургуулийн төгсөгчид ажил, амьдралын гараагаа зөв тавьж, өөрсдийн бизнесээ эхлүүлж, ажил хөдөлмөрийн талбар дээр гялалзан манлайлж байгаа нь бидний хувьд маш том бахархал юм. Та ямар ч чиглэлээр суралцсан байсан боломж үргэлж нээлттэй байх болно. Манай сургуулийн сургалтын хөтөлбөр ирээдүйд, насан туршид тань Танд тусалж, дэмжиж байх болно. 

Дадлага, туршлагын талаар юу хэлэх вэ? 

Манай оюутнууд өөрсдийн суралцаж буй чиглэлээр бүх төрлийн дадлагын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Та төрөл бүрийн салбарт ажлын туршлага хуримтлуулаад зогсохгүй, цалинтай дадлага хийх боломжтой юм. Тухайлбал, “Нэг жилийн цалинтай дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд  10 гаруй оюутан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхээр Япон Улсад (2020.12.05-нд) суралцаж, ажиллаж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай сургуулийн 50 гаруй оюутан дээрх хөтөлбөрт хамрагдаж, цалин авахын зэрэгцээ хэлний мэдлэгээ дээшлүүлсэн бөгөөд практикт суурилсан боловсролыг эзэмшин, сургуулиа олон улсын сертификаттай төгсжээ. 

Ажил, мэргэжлийн хувьд өөр ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ? 

Ажил, мэргэжлийн зорилгыг ойлгохоос эхлээд хүсэл эрмэлзэлд нь хүрэхэд нь туслахын тулд олон төрлийн дэмжлэгийг санал болгодог. Тухайлбал, 

-Ажил мэргэжилтэй холбоотой олон төрлийн сэдэвт арга хэмжээ, сургалт, семинар зохион байгуулдаг. 

-Мөн хамтран ажилладаг байгууллагуудаас нээлттэй ажлын байр зарладаг нь манай оюутнуудад шинэ боломжийг нээж өгдөг. 

СитиЗон инновац, бизнес хөгжлийн төв 

СитиЗон инновац, бизнес хөгжлийн төв нь "СИТИ" Их сургуулийн Алсын хараа болон 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөр буюу Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан. Тус төвөөс дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

1/Багш, оюутнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд; 

2/Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах; 

3/Оюутан, төгсөгчид ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах. 

Гадаад хамтын ажиллагаа, хөтөлбөрүүд 

1/ Манай сургууль оюутан солилцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia /EMMA/ хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн 30 гаруй оюутан, багш нар бакалавр, магистр, докторын болон дунд хугацааны хөтөлбөрт хамрагдан Франц Улсын Нице Софиа Антиполисийн их сургуульд амжилттай суралцсан. 

2/ “СИТИ Их сургууль нь БНСУ-ын “UIDUK” их сургуультай хамтран “Агаарын тээврийн үйлчилгээ” - “Airlines & Tourism” мэргэжлийн шинэ анги нээж, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэл 

-Сургуулийн багш, профессорууд хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын хичээлүүдийн агуулгын дагуу боловсруулж, дотоодын бусад их, дээд сургуулиудын шилдэг хөтөлбөрүүдтэй жиших замаар тасралтгүй хөгжүүлэн сайжруулж байна. 

усгай аргачлалаар боловсруулсан цогц системийн дагуу англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1-р курсээс нь түвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд "Сертифекат” олгодог болсон бөгөөд цаашид Англи хэлээр мэргэжлээ гүнзгийрүүлэн суралцах боломж олгоно. Мөн манай оюутнууд 2-р курсээсээ  эхлэн сонгоноор франц, хятад, солонгос, япон хэлүүдээс сонгон судалдаг. 

-Оюутнуудыг гарааны бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхүйтэй болгох, онолоор эзэмшсэн мэргэжлээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаагаа хөгжүүлэх, бизнесээ төлөвлөх зэрэг олон талын ач холбогдолтой Entrepreneur хүн болж төлөвшихөд шаардлагатай Entrepreneurship“ хичээл заадаг. 

-Ажлын байран дахь хувь хүний соёл, хүмүүжил, харилцаа, зөв хандлага, ёс зүйн өндөр төлөвшил, эерэг сэтгэлгээ, сэтгэл зүйн хатуужил бий болгох “Гоо зүйн хүмүүжил”-ийн дадлага хийлгэх зэрэг олон өөрчлөлтүүдийг хөтөлбөрт шинээр оруулж өгсөн байдаг. 

Туршлагатай багш, профессоруудын баг 

Манай сургуульд гадаад, дотоодын нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш, профессорууд хичээл заадаг. Мөн бид үндсэн багш нарын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг юм. Тухайлбал, Монгол Улсын гавъяат эдийн засагч Д.Байлыхүү, УИХ-ын гишүүн асан Г.Төртогтох /Ph.D/, Бизнесийн удирдлагын МВА хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч П.Мөнхтогт, Д.Амгалан /Sc.D/ зэрэг олон бүтээлч, нэр хүндтэй эрхэмүүдийг энд дурдаж болно. 

Манай багш нар нийт 20 шахам сурах бичиг, гарын авлага боловсруулж, хэвлүүлсэн. Үүнээс "Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага", "Олон улсын маркетинг”, “Удирдлагын бүртгэл, шинжилгээ” сурах бичгүүд нь мэргэжлийн бусад их, дээд сургуулиудад ч хэрэглэгдэж байна. 

Сургалт, семинар, дадлага зохион байгуулах 

Манай сургууль нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. 

Мөн түүнчлэн төгсөх курсын оюутнуудад жил бүр “Хувь хүний хөгжил” сэдэвт кейс сургалтыг зохион явуулдаг бөгөөд сургалтанд Монголын томоохон аж ахуй нэгж, албан байгууллагын удирдлагууд, амжилттай яваа манлайлагч, олны танил хүмүүсийг урьж авчирдаг. Уг сургалтаар төгсөөд ажлын байранд гарахад учрах бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, чадварлаг боловсон хүчин болоход юуг анхаарвал зохих талаар төгсөгчдөд нээлттэй ярилцлага хийн зөвлөгөө өгдөг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн