MOODLE Системийн тухай

СИТИ Их сургуулийн онлайн сургалтад ашиглаж байгаа MOODLE (Modular Object-Oriented Dynamic Learning Environment) сургалт, удирдлагын систем нь модульд суурилсан динамик сургалтын орчин бөгөөд уг сургалтын системийг дэлхий даяар 243 гаруй сая хэрэглэгч ашигладаг байна.

MOODLE нь интернэт, вэбэд суурилан сургалт явуулах боломжийг хангасан, онлайн-зайн сургалтын систем тул интернэт бүхий компьютерээс дэлхийн хаанаас ч уг системд хандах боломжийг багш, оюутнуудад олгодог. Мөн багш нар хичээлээ системд байршуулах, оюутнууд тухайн хичээлийг татаж аван, үзэж судлахаас гадна дараах боломжуудыг олгодог. Үүнд:

  • Хичээлийн төлөвлөгөө, хуваарь харах;
  • Шалгалтын хуваарь харах;
  • Оюутнуудтай онлайн хэлэлцүүлэг хийх;
  • Чат явуулах;
  • Судалгаа авах;
  • Суралцагч өөрийгөө үнэлэх боломжоор хангах;
  • Дасгал, даалгавар хийх;
  • Багш, суралцагч харилцан эргэх холбоотой ажиллах;
  • Оюутны дүн оруулах;
  • Оюутнууд дүнгээ харах, хэвлэх;
  • Курс, анги болон ажлын тайлан гаргах;
  • Сургалтын явцын болоод эцсийн үнэлгээ хийх;
  • Хэрэглэгчиддээ мэдээлэл, зөвлөгөө өгөх.

Уг систем нь танхимын сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжийг бий болгоход чиглэн хөгжиж байна. Мөн оюутнуудын хичээлийн оролцоог хянаж, хэн, хэдэн цаг хичээлийн агуулгыг уншиж судалсан, хэлэлцүүлэг, даалгавар, үнэлгээнд хэрхэн оролцож байгаа зэрэг бүхий л үзүүлэлтийг харах боломжийг багшид олгодог. Энэ нь сургалтыг оюутнуудын сурах арга барил, хэрэгцээ сонирхол, цаг завт тохируулан явуулах боломжийг багшид олгодог байна.