Цахим сургалтад бэлтгэх

Багш, оюутан цахим сургалтад хамрагдахад юуны түрүүнд интернэтийн сүлжээнд холбогдсон суурин, зөөврийн болон таблет хэлбэр бүхий компьютертой байх шаардлагатай юм.

Мөн цахим сургалтад гар утаснаасаа хандах нь олон тооны асуудлыг үүсгэж болзошгүй тул суурин болон зөөврийн компьютераас сургалтын системийг ашиглах нь илүү үр дүнтэйг анхаараарай.

Сургалтын систем интернетийн сүлжээгээр дамжин ажиллаж багш, сурагчдыг холбох тул аль болох хурдтай интернет байх нь зохимжтой болно. Мөн таны төхөөрөмжид веб камер залгагдаж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.

Танд амжилт хүсье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн