Олон улсын оюутнуудын дунд зохион байгуулдаг загварын тэмцээнд “СИТИ” Их сургуулийнхан оролцож байна

“Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдалд “СИТИ” Их сургуулийнхан гадаадын орнууд руу цалинтай дадлага хийхийн зэрэгцээ, олон тэмцээн уралдаанд идэвхтэй хамрагдаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Японы UEDA коллежоос олон улсын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг тэмцээнд манай сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн 3-р дамжааны оюутан Э.Энхбазар, З.Сэмжидмаа, М.Амин-Эрдэнэ, С.Намуунаа нар оролцож, бүтээлээ илгээлээ.

UEDA их сургууль нь Японд загварын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ алдартай. Тус сургуулиас зохион байгуулдаг дээрх тэмцээнд манай сургуулийнхан өнгөрсөн жил ажиглагч гишүүнээр оролцсон туршлагатай билээ.

Энэ удаагийн тэмцээн нь "Slow and connection" сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд шилдэг бүтээлийг ирэх оны нэгдүгээр сард шалгаруулах юм.