ДОКТОРЫН ДИССЕРТАЦЫГ ХАМГААЛАХ

Тэнхимийн хэлэлцүүлгээр докторантын судалгааны ажлын сэдэв, бүтцийг хичээлийн 5-р улиралд хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин хэлэлцэж болно. Тэнхимийн хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийн дагуу судалгааны ажлаа засаж сайжруулна. 

Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн горилогчийн диссертацыг хэлэлцэх их семинарыг 2-оос доошгүй мэргэжлийн тэнхим (профессорын баг) дээр хэлэлцүүлнэ. Их семинарын товыг нийтэд зарлаж, өөр их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагын эрдэмтдээр өргөтгөн зохион байгуулна. 

Их семинараас диссертацыг эрдэм шинжилгээний шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд хурлын тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэс болгон бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлд эрдэм шинжилгээний удирдагч хүсэлт гаргана. Шаардлага хангаагүй тохиолдолд горилогч ба удирдагчид ажлыг дахин сайжруулахаар буцаана. 

Бүрэлдэхүүний сургуулийн Эрдмийн зөвлөлийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн хурлаас диссертацийг сайшаасан тохиолдолд хурлын шийдвэр, дүгнэлт, тэмдэглэлийн хамт СИТИ Их сургуулийн Эрдмийн зөвлөлд хүргүүлнэ. Докторын урьдчилсан хамгаалалтын гүйцэтгэлд хяналт тавьж, хамгаалуулах зөвлөлд оруулах асуудлыг Эрдмийн зөвлөл хариуцна. 

Холбогдох докторантурын хорооноос диссертацид тавигдах болзол шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн ажлыг жинхэнэ хамгаалалтанд оруулахаар их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргад холбогдох материалын хамт хүргүүлнэ. Үүнд: 

1/ хамгаалалтанд орохыг хүссэн горилогчийн өргөдөл;

2/ горилогчийн магистрын зэргийн дипломын наториатаар баталгаажуулсан хуулбар; 

3/ горилогчийн мэргэжлийн нэгдсэн шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо;

4/ сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн авбал зохих багц цаг цуглуулсныг нотолсон хичээл сонголтын хуудас, дүнгийн хүснэгт, холбогдох сургуулийн захирлын тодорхойлолт;

5/ хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн диссертаци;

6/ докторын диссертацаа хамгаалж чадаагүй бол 3 жилийн дотор дахин нэг удаа Хамгаалуулах зөвлөлд хэлэлцүүлэх эрхтэй. Дахин хамгаалалтад орох хүсэлтээ докторын зэрэг Хамгаалуулах зөвлөлийн даргад гаргаж шийдвэрлүүлнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн