“Сити” их сургуулийн багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнууллаа

“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн багш, МУСТА Цэрэннадмидын Түмэнжаргал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр 1993-1997 онд “Хүүхэд залуучуудын соёлын төв ордон”-д, 1997-2000 онд МҮЭСТО-н дэргэдэх “Эгшиглэн” хамтлагт тус тус дуучнаар ажиллаж байсан бөгөөд 2000 оноос Үндэсний урлагийн их театрт ажиллахын зэрэгцээ “СИТИ” Их сургуульд 2020 оноос багшилж байна.

Ц.Түмэнжаргал багш дуулалт болон бүжгэн, аялгуут зэрэг олон жүжиг, уран бүтээлд дүрээ мөнхөлж, олон улсад тайлан тоглолтоо хийж байсан бөгөөд хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас үнэлж 2006 онд МУСТА хүндэт тэмдгээр, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж байжээ.

Ажил, хөдөлмөрийн арвин туршлага, амжилт, түүхтэй Ц.Түмэнжаргал багшдаа “СИТИ” Их сургуулийн хамт олноос баяр хүргэж, сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе