БНЧУ-ын Элчин сайд “СИТИ” Их сургуульд зочиллоо

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Иржий Бродский 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “СИТИ” Их сургуульд зочиллоо.

Уулзалтын үeэр ”СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа сургуулийнхаа гадаад харилцаа, хөгжлийн бодлогын талаар танилцуулсан бөгөөд оюутнуудтай уулзалт хийж, лекц уншихыг урьсныг ноён Элчин сайд И.Бродский талархан хүлээж авсан юм. Үүнээс гадна Чех-Монголын худалдааны танхимтай хамтран Чехийн бизнесийн байгууллагуудтай “СИТИ“ Их сургуулийг холбох, Чех улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцав.

Мөн Чехийн техник, технологийг Монгол Улсад нутагшуулах төсөл санаачлан хэрэгжүүлбэл ЭСЯ-ны зүгээс дэмжинэ гэдгээ ноён, Элчин сайд И.Бродский илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд ноён, Элчин сайд ’’СИТИ“ Их сургуулийн тохижилт, барилга байгууламжийн зохион байгуулалттай танилцаж, материаллаг, бааз, суралцах орчны хувьд олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудаас дутахааргүй хөгжиж байгаа сургуулийн хамт олонд амжилт хүсэв.

’’СИТИ“ Их сургууль болон БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Чехийн худалдаа аж үйлдвэрийн танхимийнхан хамтран өмнө нь ’’Чех улсыг хэн сайн мэдэх вэ“ гар зургийн уралдаан зохион байгуулж, ’’Building Mongolia“  үзэсгэлэнд ‘’СИТИ” Их сургуулийн оюутнууд сургуулиа сурталчлан оролцсон билээ.