“СИТИ” хөдөлмөрийн бирж ажиллаж эхэллээ

Манай “СИТИ” Их сургууль оюутан, төгсөгчдөө ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах зорилгоор “CitiZone” инновац, бизнес хөгжлийн төв байгуулсан билээ.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд “СИТИ” хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, оюутан, төгсөгчид болон ажил олгогчдыг холбох гүүр бий болголоо.

Ажил олгогч Та бүхэн www.citi.edu.mn цахим хуудасны “Төгсөгч” цэсний “СИТИ хөдөлмөрийн бирж”-д хандаж, хайж байгаа ажилтан, хүний нөөцөд тавигдах шаардлага, мэргэжлийн чиглэл, ур чадварын талаар бичихэд хангалттай юм. Бид 1700 гаруй оюутан болон 6000 гаруй төгсөгчдөөсөө сонгон шалгаруулж, таны хайж буй ажлын байранд тохирох ажилтныг зуучилж өгөх боломжтой.

Та бүхэн https://citi.edu.mn/alumni/ болон https://citi.edu.mn/citizone1/ линкээр орж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа.