ЕБС-ийн сурагчдын дунд уралдаан зарлалаа

"СИТИ" Их сургууль Монголын Хувцас дизайн урлагийн академийнхантай хамтран ЕБС-ийн XI, XII ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "СИТИ-Дизайн" уралдааныг цахимаар зохион байгуулах гэж байна.

Уралдааны зорилго: 

  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх;
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох;
  • Гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авьяастнуудыг тодруулах.

Уралдааны төрлүүд:

  • Хувцас загвар (Миний мөрөөдлийн хувцас)
  • Архитектур, интерьер дизайн (Миний мөрөөдлийн хаус)
  • Компьютер, график дизайн (Миний хайртай комик дүр)

Шагнал:

Уралдааны төрөл бүрт I, II дугаар байр шалгаруулна.

I байрт шалгарсан хүүхдэд:

  • Мөнгөн урамшуулал;
  • Сургуульд ур чадварын шалгалтгүй элсэх эрхийн бичиг;
  • Сургуульд элсэн ороход 10 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.

II байрт шалгарсан хүүхэдэд:

  • Мөнгөн урамшуулал;
  • Сургуульд ур чадварын шалгалтгүй элсэх эрхийн бичиг;
  • Сургуульд элсэн ороход 10 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.

Шалгаруулалт:

Бүтээлийг "СИТИ-Дизайн" фэйсбүүк группэд 05 дугаар сарын 10 хүртэл хүлээн авна. Өөрийн бүтээл, овог, нэр, и-мэйл хаяг, фэйсбүүк хаяг, утасны дугаар, ямар сургуулийн хэддүгээр анги болохоо тодорхой бичиж явуулна.

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн