“СИТИ” Их сургуулийн оюутнууд “Мөсөн өргөө”-ний нээлтийг зохион байгуулахад оролцлоо 

Монгол Улсын өвлийн спорт төдийгүй спорт, соёлын салбарын хөгжлийн түүхэнд нэн шинэ бүтээн байгуулалт болох “Степпе Арена-Мөсөн өргөө”-ний нээлт энэ сарын 29-нд боллоо. Улирал үл харгалзан ажиллах уг ордныг “Ачит ихт”, МАК, “Юнайтед прожект корпорэйшн”, “Степпе линк холдинг” зэрэг үндэсний шилдэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулсан бөгөөд “СИТИ” Их сургуулийн оюутнуудад хамтран ажиллах санал тавьсан юм. 

Тодруулбал, “СИТИ” Их сургуулийн Бизнесийн болон Хүмүүнлэгийн сургуулийн нийт 50 гаруй оюутан Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Б.Гантулгын удирдлага дор 2021 оны 09 дүгээр сарын 21-29-ний өдрүүдэд “Мөсөн өргөө”-д нээлтийн үйл ажиллагааны зохицуулагчаар амжилттай ажиллалаа. 

Уг нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Монгол Улс дахь гадаад улс орнуудын Элчин сайдын яамны төлөөллүүд зэрэг 2600 гаруй хүн оролцсон юм. 

Монголын өвлийн спортын түүхэнд тодоос тод тэмдэглэгдэх түүхэн том бүтээн байгуулалт болох “Мөсөн өргөө”-ний нээлтийн ёслолыг зохион байгуулж, зохицуулагчаар ажилласан багш, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.