"Голомт" банкны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай

 


"СИТИ" Их сургуультай хамтран ажилладаг "Голомт" банк нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор 2003 оноос хойш уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.

 


Шалгарсан оюутнуудад "Голомт" банканд ажиллах боломж олгодог бөгөөд энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой.

 


Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z” сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болно.

 


Хүсэлтийг 10 дугаар сарын 4-17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-27-ны хооронд явагдана.

 


Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

https://student.golomtbank.com/ хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх.

 


“We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорхоос хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах.

-Миний хобби;

-Миний мөрөөдлийн ажлын байр;

-Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл;

-Дижитал банк миний бодлоор.

 


Контентийн хэлбэр:

-Эсээ бичлэг;

-Видео бичлэг;

-Подкаст.

 


Сонгон шалгаруулалтын үе шат:

Анкет + бүтээлийн шалгаруулалт

2. Бүлгийн ярилцлага

3. Ганцаарчилсан ярилцлага

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.