“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа СУИС-ийн Хүндэт профессор боллоо

Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан СУИС-аас “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ц.Байгалмаад Хүндэт профессор цол олголоо. Мэргэжлийн тэнхим байгуулах, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлсэд манлайлж, Монгол Улсын соёл, урлагийн байгууллагын боловсролын салбарын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус цол зэргийг олгох шийдвэрийг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс гаргажээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Соёл урлагийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос “Хүндэт профессор цол авсан хүмүүсээрээ СУИС-ийнхан бид бахархаж, дотоодын төдийгүй гаднын уран бүтээлч нар тус цолоор гангардаг юм шүү” гэдгийг онцлон, нийт багш нартаа баярын мэнд дэвшүүллээ.
 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн