“СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд дархлаажуулалтын гуравдугаар тунд бүрэн хамрагдлаа

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос аж ахуйн нэгж, байгууллагуудыг дархлаажуулалтын аянд нэгдэж, нийт ажилтан, албан хаагчдаа нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамруулахыг уриалж байгаа билээ.

“СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд “Эрсдэлгүй-Эрүүл” орчинд сурч, ажиллахаар энэхүү уриалгад нэгдэж, сайн дурын үндсэн дээр КОВИД-19 вирусын эсрэг вакцинжуулалтын гуравдугаар тунд бүрэн хамрагдлаа. Сургуулийн захиргааны зүгээс багш, оюутнуудын дунд урьдчилсан судалгаа явуулж, нэмэлт тунд хамрагдах хүсэлт өгсөн хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалттайгаар сургууль дээрээ вакцинд хамруулах ажлыг зохион байгуулсан юм. Ингэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн вакцинжуулалтын явуулын багтай хамтран файзер вакциныг хийлгэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн