Голомт банкны тэтгэлэг хүртсэн “СИТИ” Их сургуулийн оюутнууддаа баяр хүргэе

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодрууллаа. 

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагдаж оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болжээ. 

Хөтөлбөрт материалаа өгч өрсөлдсөн нийт оюутнуудаас “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн Үсчин, стилист ангийн IV курсын оюутан Э.Намуунзул, 

 Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн Агаарын тээврийн үйлчилгээний III курсын оюутан Б. Сайхандэлгэр, 

 Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимийн IV курсын оюутан Э.Анужин нар тэтгэлэг хүртлээ.

 Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутнууд мэргэжил харгалзахгүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөрт шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага хийх, цаашлаад ажлын гараагаа банкнаас эхлүүлж, өсөн дэвжих ихээхэн ач холбогдолтой.

 Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, хичээл, сурлагын амжилт хүсье.

 

 

 

 

 

 

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн