“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд Арбитрын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ

Монголын Олон Улсын Арбитраас “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад арбитрын байгууллагын үйл ажиллагаа, онцлог давуу тал, олон улсад болон манай улсад арбитрын ажиллагааны  хууль, эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар сургалт хийлээ.

Тус сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар явуулж, оюутнуудтай арбитрын хэргийн харьяалал, зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэж буй шүүх ба арбитрын харьцуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, давуу талын талаар ярилцлаа.  

Энэ үeэр шүүхийн бус зарчмаар маргаан шийдвэрлэх арга, ажиллагааны нэг төрөл болох арбитрын байгууллагын үйл ажиллагаа, зарчим, шүүхээс ялгарах давуу талын талаар оюутнууд сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн албан хаагчдаас хариулт авсан юм.

Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр их, дээд сургуулиуд дундаас “СИТИ” Их сургуулийн хуулийн ангийнхан арбитрын байгууллагатай хамтран ажиллаж, сургалт авч байгааг сайшааж, цаашид бусад хуулийн чиглэлээр сурч буй оюутан, залуус, мэргэжилтнүүд арбитрын ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан.

Сануулахад “СИТИ” Их сургууль, Монголын Олон Улсын Арбитртай  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Тус санамж бичигт “СИТИ” Их сургуулийн оюутнууд эрдэмж шинжилгээ, судалгаа болон арбитрын ач холбогдол, үйл ажиллагааны онцлог зэрэг олон сэдвээр сургалт, семинарт хамрагдаж дадлага хийх боломжууд нээгдсэн юм.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн