Энэтхэг улсын LPU (Lovely Professional University) их сургуулийн төлөөлөгчтэй уулзлаа

2019 оны 5 дугаар сарын 22-нд СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, Энэтхэг улсын LPU (Lovely Professional University) их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсийн туслах захирал Нитиш Махажан болон WAPCOS компанийн иргэний барилгын ахлах инженер Атул Вишной нартай уулзлаа. Уулзалтаар СИТИ болон ЛПЮ сургуулиудын хамтын ажиллагааны чиглэлийн тухай ярилцсан бөгөөд Харилцан ойлголцлын баримт бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Тус сургууль багш, оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцан багш, оюутан солилцох, мэдээллийн технологийн дэд бүтэц болон ERP системийг сайжруулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны алба

Бусдадаа хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •