АНУ-ын Хойд Каролайна мужийн Кьюмберлэнд Их Сургуулийн төлөөлөл манай сургуульд айлчилж байна

Монгол улсдаа тэргүүлэх зэргийн сургалтын хөтөлбөртэй, сурах орчны материаллаг болон оюунлаг баазыг чанарын өндөр түвшинд бүрдүүлэн, өндөр шалгуур үзүүлэлтүүдийг давсныг нь үнэлж Кьюмберлэнд Их Сургуулийн Доктор, Профессор эрхэм Юун Бок Ким СИТИ Их Сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаад тус сургуулийн Хүндэт Доктор цолыг албан ёсоор гардуулав.

Кьюмберлэнд Их Сургуулийн сургуулийн төлөөлөrчид болох нийт 15 зочин хүрэлцэн ирсэн нь бидний хамтын ажиллагаанд хэр их ач холбогдол өгч байгааг илтгэх бизээ. Талууд хамтдаа зоог барин, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны алба

Бусдадаа хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •