МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит талархал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд багачууд, оюутан залуучуудад эх оронч үндэсний үзэл, эерэг зөв хандлага түгээх зорилготой “Эерэг хандлага, хөгжил-2019″ аян, “Залуустаа хүргэх үг” алдартнуудын уулзалтуудыг зохион байгуулахад хамтран ажилласан МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ХҮИС, ЭТҮГЭН ИС, МАНДАХ ИС, СИТИ ИС, ОУУБИ Сургуулийн удирдлагуудад МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит талархал гардууллаа.